Гахай, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын
хоёрдугаар сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян
үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын 22. Буд
гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр.
Өдрийн наран 7 цаг 45 минутад
мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын
хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх,
авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн
дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм
байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар,
туулай, могой, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө
гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, эдлэл, идээ,
ундаа олно хэмээжээ.