Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2022 оны 02 сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Өдөртөө нийт нутгаар
багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар
баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ.
Агаарын температур:
өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр
20-25 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,
Эг, Үүр, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм хүйтэн, цас
багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад
нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө
8-10 хэм хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 23-27 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 24-нд баруун болон
төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн
зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж,
явган шуурга шуурна. Салхи 24, 26-нд зарим газраар, 25-нд говь, талын нутгаар
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс
нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36
хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм,
өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм
хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм,
өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.