БНАСАУ-д хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ Бээжингийн өвлийн олимпын наадмыг дууссаны
дараа томоохон зэвсгийн туршилтаа үргэлжлүүлж магадгүй гэх таамаглал гараад
байгаа энэ үед БНСУ-ын Үндэстнээ
нэгтгэх яам яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ.
БНАСАУ энэ оны
нэгдүгээр сард пуужингийн долоон удаагийн туршилт хийсэн ч олимпын наадам
үргэлжлэх хугацаанд буюу хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд ямар нэгэн туршилт
явуулаагүй юм.
Солонгос хоорондын асуудлыг хариуцдаг Үндэстнээ нэгтгэх
яамны хэвлэлийн төлөөлөгч Ли Жон Жугаас Пёньян зэвсгийн туршилтаа үргэлжлүүлэх
магадлалтай эсэх талаар тодруулахад, Засгийн газар БНАСАУ-ын үйл хөдлөлийг нягт
ажиглаж, “боломжит бүх нөхцөлд” бэлтгэж байна гэж хариулжээ.
Бид мөн Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг цогцлоохын төлөө яриа хэлэлцээ өрнүүлж,
хамтран ажиллах замыг сонгохыг БНАСАУ-д дахин уриалж байна гэж тэрбээр нэмж
хэлсэн байна.