Монгол, Словенийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Словени Улсын Гадаад хэргийн сайд Анже Логартай уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Словенийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын ГХЯ-д болон бусад байгууллагын зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгуулахаар тохиров.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня