Хонь жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-02-19 07:46:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 18. Санчир гараг. Харцага одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Хур усны цаг 0 цаг 37 минтуанд эхэлнэ. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус, булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг  үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.

Связанные новости