Хөрөнгийн биржид 15 ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 495,025,540 төгрөгийн арилжаа хийв. Задалж мэдээлвэл:
- I ангилалд 18 компанийн нийт 723,306 ширхэг
хувьцааг 458,791,248 төгрөгөөр,
- II ангилалд 11 компанийн нийт 58,604 ширхэг хувьцаа 22,945,646 төгрөгөөр,
- III ангилалд 4 компанийн
нийт 73,820 ширхэг хувьцаа 13,288,646 төгрөгөөр тус тус арилжсан байна.
Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+14.96%), "Үндэсний хувьчлалын сан" (XOC+7.80%) болон "Адуун чулуун" (ADL+5.13%) ХК-ийнн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Айтүүлс" (ITLS-4.2%), "УБ-БҮК" (BUK-2.52%) болон "Бодь Даатгал" (BODI-2.22%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,985 ширхэг
нэгж эрхийг 12,465,475 төгрөгөөр арилжаалсан байна. ТOП-20 индекс 1.35 хувиар
өсч 41,836.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,800,199,303,922 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.