АНУ Румын, Польш, Герман руу цэргээ илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RT/. Европын байдал, Украины ойролцоо явуулж буй ОХУ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор АНУ-ын командлал Герман, Польш болон Румын улсад нэмэлт хүчээ түр хугацаагаар байрлуулна гэж Пентагоны чөлөөлөгч Жон Кирби лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"АНУ удахгүй Румын, Польш, Герман руу нэмэлт хүч илгээнэ" гэж тэрбээр хэлсэн байна.
Тодруулбал, түүний хэлснээр, Германд одоо байрлаж байгаа АНУ-ын мянган цэргийг ойрын өдрүүдэд Румын улс руу шилжүүлэн байрлуулах бөгөөд тэд тус улсад байрлаж буй 900 америк цэрэгтэй нэгдэх аж".
"АНУ-аас Польш, Герман руу ойрын өдрүүдэд өөр 2000 орчим цэргийг нэмж шилжүүлэн байрулуулна" гэж Кирби үргэлжлүүлэн хэлэээд эдгээр бүх цэргийн шилжилт хөдөлгөөн нь Европт байрлуулахаар бэлэн байдалд оруулсан 8 500 цэрэгтэй холбоогүй болохыг онцлон тэмдэглэжээ. "Эдгээр 8 500 цэргийг одоогоор байрлуулаагүй байгаа боловч тушаал өгсөн тохиолдолд илгээхэд бэлэн байна" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Дээрх цэргүүдийн үүрэг бол “түрэмгийллийг тогтоон барих”, "тэргүүн шугам дээрх холбоотон орнуудын хамгаалалтын чадавхыг сайжруулах юм" гэж Пентагоны төлөөлөгч мэдэгджээ.
Үүнээс гадна, Кирбигийн хэлснээр, "Франц улс НАТО-гийн командлал дор Румынд цэргээ байрлуулахаар төлөвлөж байна.
Европт байрлуулж буй АНУ-ын нэмэлт хүчин нь Украинд байлдааны ажиллагаанд оролцохгүй гэдгийг Кирби онцлон тэмдэглэжээ. "Эдгээр хүчнүүд түрэмгийллийг зогсоох, холбоотнуудаа хамгаалах янз бүрийн даалгавар гүйцэтгэхэд бэлтгэгдсэн, тоноглогдсон" гэж тэрбээр мэдэгджээ.