Хэнтий аймгийн “Хувийн хэвшлийн шилдэг байгуууллага” тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ "Ханбүргэд Хэрлэн" ХХК-ийг Хэнтий аймгийн “Хувийн хэвшлийн шилдэг байгууллага”-аар шалгаруулж батламж, мөнгөн шагналаар шагнав.
Тус ХХК орон нутагтаа жилд дунджаар 1000 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 30-35 иргэнийг байнгын ажлын байраар хангаж, орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.
Мөн хариуцлагатай уул уурхайн чиглэлээр 12 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа "Дацан трейд" ХХК шилдгээр шалгарлаа. Ашигласан талбайнхаа 70-80 хувийг тогтмол нөхөн сэргээж, жилд 20 орчим иргэнийг байнгын ажлын байраар хангаж, аймгийн татварын орлогод 35.6 сая төгрөг, улсын татварын орлогод 1.0 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлжээ. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутгийн бүтээн байгуулалт, нийгмийн салбарт 150 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Связанные новости

Президенты Монголии и Республики Корея обсудили состояние и перспективы двусторонних отношений
1 час

Команда "Улаанбаатар Амазонс" отправится в Китай для участия в финале Женской серии 2025 года
1 день