БНХАУ тунхагласны 66 жилийн ойд зориулсан төрийн далбаа мандуулах ёслол болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРӨнөөдөр БНХАУ тунхагласны 66 жилийн ой тохиож байна. Өнөө өглөөний үүрээр Тянь Аньмэний талбайд БНХАУ-ын төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаа болж Хятадын муж, орон нутгаас ирсэн иргэд, гадаадын жуулчид, зочид үзэж сонирхлоо.
Мөн Макаогийн автономит бүс болон Фу Жоу мужид төрийн далбаа мандуулах ёслолыг зохион байгуулжээ.
Хятадад өглөө бүр төрийн дуулал эгшиглүүлэн төрийн далбаагаа мандуулж, орой далбааг буулгадаг ёслол үйлддэг байна. Одон орон судлалын төвөөс нар мандах, жаргах цагийн хуваарийг гаргадаг ба энэ ёслол хоёр минут гаруй хугацаанд л үргэлжилдэг.
Тэмдэглэлт баярын үеэр үлээвэр найрал хөгжимтэй энэхүү ёслолыг хүндэтгэлтэйгээр гүйцэтгэдэг юм.
Бээжин хот.Д.Энхчимэг
Связанные новости
Первые семьи переехали в свои квартиры в рамках проекта реконструкции государственного жилья
16 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
11 дня
Ulaanbaatar
Комментарии