"Өндөрхаан", "Сонсголон бармат", "Мах импекс”-ийн ханш хамгийн их нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 43 ХК-ийн 1.6 сая ширхэг хувьцааг 1.5 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн
хувьцаа ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Өндөрхаан" (ONH+14.85%), "Сонсголон бармат" (SSG
+14.28%) болон "Мах импекс" (MMX +11.45%) зэрэг ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өндөр өсөв.
Харин "Бөөний
худалдаа" (BHL-11.75%), "Стандарт ноос" (ALI-10.63%) болон "Баянгол
зочид буудал" ХК (BNG-10.54%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 50,859 ширхэг
нэгж эрхийг 20.5 сая төгрөгөөр, компанийн бондын 14 ширхэг үнэт цаасыг 1.4
сая төгрөгөөр
тус тус арилжив. ТOП-20 индекс 0.67 хувиар
өсөж, 43400.89 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,976,230,211,962.44 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.