Монголбанк өнгөрсөн сард 780 кг үнэт металл худалдан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-11 10:20:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк 2021 оны 12 дугаар сард 780 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тн үнэт металл худалдан авав.


Өнгөрсөн 12 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг,  Баянхонгор аймаг дахь салбар 46.4 кг үнэт металл худалдан авсныг төв банк мэдээлэв.


Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 12 дугаар сард 163,695.60 төгрөг байлаа




 

Связанные новости