"Гутал", "Эрчим Баян-Өлгий", "Монноос"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-10 20:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 44 ХК-ийн 4 сая ширхэг хувьцааг 2,060,298,024.47 төгрөгийн үнийн дүнтэй арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 25 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Гутал" (GTL+14.70%), "Эрчим Баян Өлгий" (BOE+13.49%) болон "Монноос" (MNS+13.42%) зэрэг ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Говь" (GOV-14.99%), "Бинсэ" (BHR-12.82%) болон "Булган ундрага" ХК (BUN-12.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 77,917 ширхэг нэгж эрхийг 59.1 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.47 хувиар буурч 43113.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,010,464,560,843.73 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости