Хөрөнгийн биржид 2.9 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 45 ХК-ийн 2.9 сая ширхэг хувьцааг 2,110,223,214.67 төгрөгийн
үнийн дүнтэй арилжлаа. Өнөөдрийн арилжаагаар
22 ХК-ийн
хувьцааны ханш дээшилж,
19 ХК-ийн
хувьцааны ханш буурч,
4 компанийн хувьцаа ханш тогтвортой байв.
Энэ өдөр
"Монноос" (MNS+15.00%), "Хай би ойл" (HBO+14.99%) болон "Мандал говь импэкс" ХК
(MNG+14.23%)-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өсөв. Харин "Авто
импекс" (AOI-15.00%), "Нэхээсгүй эдлэл" (NXE-14.72%) болон "Ремикон" ХК
(RMC-7.10%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө
оруулалтын 2 сангийн 48,059 ширхэг нэгж эрхийг 24.3
сая төгрөгөөр арилжсан
байна. ТOП-20 индекс 1.31 хувиар
өсөж, 44119.22 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,061,981,727,045.91 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.