Хятад улс цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн шинэчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-04 16:52:15

БЭЭЖИН. /TASS/. Бээжин үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн цөмийн зэвсгээ шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны зэвсэглэлд хяналт тавих газрын дарга Фу Цун мэдэгдлээ.


“Хятад улс аюулгүй байдлын асуудлыг найдвартай шийдвэрлэхийн тулд цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн шинэчилнэ” гэж тэрбээр өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Тэрбээр мөн “Хятад улс цөмийн хүчин чадлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна гэх АНУ-ын мэдэгдэл нь бодит үнэнд нийцэхгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.


Хятад улс 2027 он гэхэд цөмийн цэнэгт хошуугаа 700 болгон нэмэгдүүлж, 2030 он гэхэд дор хаяж 1000 болгох боломжтой гэж Пентагон өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдээлсэн байна.


Стокхолмын олон улсын хүрээлэнгээс (SIPRI) мэдээлснээр, 2021 онд цөмийн зэвсгийн тоогоор ОХУ, АНУ, БНХАУ тэргүүлж, зэвсгийн нөөц нь тус бүр 6 200, 5 500 болон 350 нэгж болжээ.


Связанные новости