"Сонсголон бармат", "Түшиг Уул”, "Мандал говь импэкс"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-03 18:46:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 49 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 385,835,922.48 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 27 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Сонсголон бармат" (SSG+14.84%), "Түшиг Уул" (TUS+14.58%) болон "Мандал говь импэкс" ХК (MNG+14.44%) зэрэг ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өндөр өсөв. Харин "Говь" (GOV-10.75%), "Материалимпекс" (MIE- 10.21%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-7.41%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 30,921 ширхэг нэгж эрхийг 15.3 сая төгрөгөөр арилжсан байна. Багцын арилжаанд нийт 10,000 ширхэг үнэт цаас 1,000,000 доллараар арилжигдсан байна. ТOП-20 индекс 1.15 хувиар буурч 43901.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,023,107,793,687.77 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости