Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байх боловч,
3-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2022 оны 01 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтийн уулсаар
ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх,
Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх голын
хөндийгөөр 17-22 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15
хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө
14-16 хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 03-07 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 3-нд Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 4-нд Увс нуурын хотгор,
Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга
шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч
өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм,
өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал
нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, цас багатай энгэр ээвэр газар
болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар
шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.