Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм
хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө
хүйтний эрч бага зэрэг суларна.
2021 оны 12 сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Нийт нутгаар
багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр,
говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө
хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын
хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Хангайн нурууны
өвөр бэл болон говийн бүс нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15
хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө
14-16 хэм хүйтэн байна.
12 сарын 28-наас 2022 оны 1 сарын 01 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 28, 30-нд
Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төв, говь, зүүн
аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх
хугацаанд секундэд 5-10 метр, 28-30-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн
салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм,
өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий,
Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс
нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм,
өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.