Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд их төлөв
цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш бүх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч
бага зэрэг суларна.
2021 оны 12 сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө
хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс
голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг,
Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм
хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 27-31 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 28-нд
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төв, говь, зүүн
аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд
цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-30-нд говь, тал,
хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37
хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын
хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм,
бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.