ӨНӨӨДӨР: Далай Чойнхор ван Г.Цэдэнсономын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-20 07:12:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Арванхоёрдугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт МУИС-ийн Номын санд Төр, нийгмийн зүтгэлтэн Далай Чойнхор ван Г.Цэдэнсономын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан "Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу: Түүх, шашин, соёлын асуудал" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977

10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ. Утас: 94044104, 88862678

12.00 цагт "UB Grand" зочид буудалд "No double standard" хөдөлгөөнөөс УИХ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа талаар мэдээлнэ. Утас: 88194025

Связанные новости