Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-12-19 09:55:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, жавартай хүйтэн байна.

 

2021 оны 12 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 15-20 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм хүйтэн байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.

 

2021 оны 12 дугаар сарын 20-24 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 20-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 21-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 20, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Связанные новости