Германы Канцлер, АНУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-11 13:14:57

БЕРЛИН. /DW/. ХБНГУ-ын шинэ Канцлер Олаф Шольц АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ. Ж.Байден О.Шольцод Канцлераар томилогдсонд нь баяр хүргэв гэж Германы Засгийн газрын төлөөлөгч Штеффен Хебештрайт баасан гарагт твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.


Хебештрайтын мэдээлснээр, хоёр орны удирдагчид Герман, АНУ нягт харилцаатай болохыг дахин нотолж, Атлантын далайг дамнасан нөхөрлөл нь одоогийн болон ирээдүйн сорилтуудыг даван туулахад гарцаагүй хэрэгтэй гэдэгтэй санал нэгджээ.


Харин Цагаан ордноос мэдээлснээр, Ерөнхийлөгч Ж.Байден Канцлер О.Шольцтой ОХУ цэргээ Украины хилийн ойролцоо төвлөрүүлж байгаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Үүнээс гадна, хоёр улсын удирдагчид “COVID-19” цар тахал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудаар цаашид хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

Связанные новости