Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад ёс зүйн хичээл заав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлага,
ёс зүйн салбар, хэсгийн хороо, ёс зүйн багийн ахлагч, гишүүдэд ёс зүйн сургалтыг
энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Гурван хоног үргэлжилсэн уг
сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдээс
185 эмч, мэргэжилтэн оролцов.
Сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх
Ёс зүйн хяналтын хорооны Соён гэгээрүүлэх дэд зөвлөлийн дарга, АУ-ны доктор,
Д.Оюунбилэг, тус хорооны Иргэдийн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх дэд
зөвлөлийн дарга, АУ-ны магистр Ш.Оюунчимэг нар явуулж, төрийн захиргааны болон
үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, гамшгийн үеийн анагаах ухааны ёс
зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Связанные новости
Ulaanbaatar