Дорноговь аймгийн сумдын наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДолдугаар сарын 15-наас эхлэн Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Дэлгэрэх, Мандах зэрэг цөөнгүй сумын наадам эхэллээ.
Тус аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу дээрх сумдын наадмыг 7 дугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулах хуваарь гарсан билээ.
Говийн хутагтуудын өлгий нутаг гэгддэг тус аймагт энэ жил хур бороо ихтэй дэлгэр сайхан зун болж байна.
Сумдын наадамд 32-64 хүчит бөх барилдаж, 6 насны морьд уралдаж буй бөгөөд Улаанбадрах, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ зэрэг сумаас гадна хөрш Дундговь, Өмнөговь аймгийн зарим сумаас наадамчид ирж оролцож байгаа аж.
Х.Эрдэнэбулган
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
4 часа
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
7 часа
Ulaanbaatar