АНУ Бээжингийн Олимпыг дипломат аргаар эсэргүүцэхээ энэ долоо хоногт мэдэгдэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-06 14:18:10

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 2022 оны Бээжингийн Олимпын наадамд дипломат аргаар эсэргүүцэл илэрхийлж, Засгийн газрын төлөөлөгчдөө оролцуулахгүй гэдгээ энэ долоо хоногт мэдэгдэх төлөвтэй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


Энэхүү алхам нь АНУ-ыг тамирчдаа тэмцээнд оролцоход нь саад учруулахгүйгээр олон улсын тавцанд Хятадад дохио өгөх боломжийг олгох аж. Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлаар хэлэлцэж буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ талаар тодруулга хүсэхэд хариулт өгөөгүй байна.


Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тэргүүтэй Ардчилсан нам төдийгүй Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Хятад дахь хүний эрхийн асуудлыг шүүмжлэх болоод буй үед Ерөнхийлөгч Ж.Байден Бээжингийн наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцэж байгаа талаараа өнгөрсөн сард сэтгүүлчдэд мэдээлсэн юм. 

Связанные новости