НАТО-гийн цэргийн сургууль Латвид эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-22 16:24:44

РИГА. /RIA Novosti/. “Winter Shield 2021” олон улсын цэргийн сургууль Латви улсад даваа гарагт эхэллээ. Сургуулилалт 12 дугаар сарын 4-ныг хүртэл үргэлжилнэ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.


Жил бүр хийдэг уг сургуулилалтад Литва улсын механикжсан явган цэргийн бригад, хуурай замын хүчин болон үндэсний гвардын цэргүүд, Латви дахь НАТО-гийн өргөтгөсөн байлдааны бие бүрэлдэхүүн, Европ дахь АНУ-ын цэргийн командлал оролцох аж.


Цэргийн сургуулийн үеэр өдөр бүр 9:00-23:00 цагийн хооронд охор их буу, мина харвагч, гранат шидэгч, их буугаар байлдааны сумаар гал нээж, цэргийн нисэх онгоцуудаар нислэг үйлдэнэ гэж Латвийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн мэдээнд дурджээ.


Латви, Литва, Эстони, Польшид олон үндэстний батальонуудыг ээлжлэн байрлуулах шийдвэрийг НАТО 2016 онд Варшавт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байна.


Связанные новости