Израилын Ерөнхий сайд 8 жилийн дараа анх удаа Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-19 09:40:27

ТЕЛЬ-АВИВ. /The Jerusalem Post/. Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьсан тухай “The Jerusalem Post” сонин мэдээлжээ.


Тус сонинд онцолж буйгаар, Израилын Засгийн газрын тэргүүн Туркийн Ерөнхийлөгчтэй 2013 оноос хойш анх удаа утсаар ярьсан байна.


Өнгөрсөн долоо хоногт Туркийн ерөнхийлөгчийн өргөөний зургийг авч байгаад Истанбулд баривчлагдсан Израилын иргэн Натали, Морди Окнин нарыг суллах талаар хүчин чармайлт гаргасанд Беннет Эрдоганд талархал илэрхийлсэн байна. Израилын Ерөнхий сайд мөн "Турк, Израилын хүмүүнлэгийн асуудлаарх хамтын ажиллагааны түвшнийг нааштай үнэлж", энэ хамтын ажиллагаа үр дүнтэй байгаагаараа онцлог хэмээн нэмж дурджээ. 


"Едиот ахронот" сонинд мэдээлснээр, Туркийн шүүх  11 дүгээр сарын 12-нд Истанбул дахь харилцаа холбооны цамхагийн ажиглалтын тавцангаас Эрдоганы өргөөний зургийг авч байсан Израилын нэгэн хосыг баривчилжээ. Израилын иргэд Туркийн шоронгоос суллагдаж, гэртээ харихаар явж байна гэж Беннетийн захиргаа пүрэв гарагт мэдээлсэн байна.

Связанные новости