150 кг муудсан мах устгалд оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНМХГ-аас наадмын өдрүүдэд нийт Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа явуулж буй 619 аж ахуйн нэгжээс 150 кг муудсан мах хурааж, устгалд оруулжээ.
Үндэсний их баяр наадмын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Чингисийн талбай, Хүүхдийн паркад 404 байцаагч, 2 лаборатори ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Наадмын хуушуур хийж буй зарим үйлчилгээ эрхлэгчид махаа амталж хонуулсан, хөргөгч байхгүйн улмаас мах нь муудсан зэрэг зөрчил гарч байгааг НМХГ-ын Худалдаа үйлчилгааг хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш мэдээлэв.
Тэрбээр, “Наадмын эхний өдөр 17 цагийн байдлаар Хүй долоон худгаас 80 кг, Төв цэнгэлдэхээс 30 кг муудсан махыг хураан авч устгалд оруулсан. Өнөөдөр 40 кг мах хураасан. Түүнчлэн гар дээрээс өндөг худалдаалж байсан болон гарал үүсэл нь тодорхойгүй хөөсөн чихрийн худалдаа, нэг удаагийн савтай шарсан тахиа борлуулж байсан иргэдэд шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.
Түүнчлэн хуушуур хийж буй аж ахуйн нэгж, иргэдийн хий ашиглалтын байдлыг шалгаж, хийтэй баллоноо дүрмийн бус байрлалд ашиглаж байсныг таслан зогсоож, зөв хэрэглээний талаар зөвлөгөө өгсөн байна.
Г.Уранчимэг