ӨНӨӨДӨР: Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-15 07:02:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм:

08:00 цагт: Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Нийслэл дэх шалгалт зохион байгуулах салбар зөвлөлийн нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байранд болно. Утас: 9918-7526, 9990-1600


Төрийн ордонд

09.00 цагт Ойн салбарын Үндэсний чуулганы нэгдсэн хаалтын хуралдаан болно.

10:00 цагт: УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.


11.40 цагт: Монголын Театрын музейд Улсын Хүүхэлдэйн театрын хэрэгжүүлж буй “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төслийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 80232323, 8089-4004.

Связанные новости