Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ сарын 12-нд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой Москва хотноо уулзав.
Энэхүү уулзалт нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Москва хотноо тэмдэглэх ажлын хүрээнд болсон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой юм.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг энэ оны туршид хамтран тэмдэглэх олон ажил амжилттай хэрэгжиж байгааг онцлов. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, зарим салбарын хамтын ажиллагааны асуудлыг шуурхай шийдвэрлэхээр тохиролцов.