Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан
байна.
2021 оны 11 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ,
бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар
баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн,
Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 1-6
хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд
5-10 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө
2-4 хэм дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 14-18 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
15-нд Монгол-Алтайн
уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 14-нд тал,
хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 15, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд
говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн
уулархаг нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 1-6 хэм, Дархадын хотгор, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс
голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан,
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7
хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн,
өдөртөө 1-6 хэм дулаан байна. 16-наас баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх
нутгаар бага зэрэг хүйтэрнэ.