Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Ёслолын газрын дарга Иан Макконвиллтэй энэ сарын 12-нд уулзав.
Энэ үеэр тэрбээр Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, Австрали Улс нь Монголын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш болохыг онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
Ноён Иан Макконвилл Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Австралийн Амбан захирагчид Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын талаар мэдээлэл өгөв.