Дархлаа сэргээх нэмэлт тунд хүн амын 17.4 хувь нь хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Орхон аймагт коронавирусний халдварын 50 тохиолдол бүртгэгдэж, нийт
10.588 боллоо. Өнөөдрийн байдлаар гэрийн
эмчилгээнд 1045, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 502 иргэн байна.
Аймгийн хэмжээнд дархлаа сэргээх нэмэлт тунд хүн амын 17.4 хувь нь хамрагджээ.
Өнгөрсөн 24 цагт гурав дахь тунг 134 иргэн хийлгэснээр, нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 18825–д хүрлээ.
Халдварын улмаас Орхон аймагт 46 хүн нас бараад байна.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar