Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-11-07 07:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2021 оны 11 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 4-6 хэм хүйтэн байна.

 

2021 оны 11 дүгээр сарын 08- 12 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

10-нд Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 9, 10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Связанные новости