Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар хүйтэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн аймгуудын
нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар
багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар
баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ.
Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн өвөр говь болон
говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн
байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.
10-12 хэм хүйтэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 07-11 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 7-нд Монгол-Алтай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Халх голын сав газраар ялимгүй цас
орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 9,10-нд тал,
хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын
хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр
шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө
10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм
хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.