Элчин сайд Г.Мөнхбаяр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 3-нд өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Э.Мөнхбаяр Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлахын сацуу хоёр улсын харилцааг бэхжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа нотлов. Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн буйгаа онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр Элчин сайд Г.Мөнхбаярт ажлын өндөр амжилт хүсэж, ажиллах хугацаанд нь бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.