Хар арьст залууг буудан хөнөөсөн нь Америк даяар дуулиан тарилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-08 09:51:27

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Луизиана муж улсад хар арьст залууг цагдаа нар буудан хөнөөсөнтэй холбогдуулан АНУ-ын Хуульзүйн яам эрүүгийн хэрэг үүсгэлээ. Цагаан арьст хоёр цагдаа хар арьст нэгэн залууг дарж унагаан буудсан нь гэрчийн хийсэн дүрс бичлэгээс харагдаж байна.

Тус муж улсын төв Бейтон-Руж хотын цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан мягмар гарагийн өглөө мэдэгдэл хийхдээ “сүлжээ дэлгүүрийн гадна нэгэн залуу буугаар хүмүүсийг айлган сүрдүүлж байсан. Тиймээс цагдаа нар хэргийн газарт шуурхай очин 37 настай залууг буудсан” гэсэн юм.

Хөндлөнгийн гэрч нэгэн автомашин дотроос гар утсаар хийсэн дүрс бичлэгээ интернэтэд тавьсан байна.

Уг дүрс бичлэгээс үзвэл, хоёр цагдаа энэ залууг газарт дарж унагаажээ.

Хэсэг хугацааны дараа хэн нэгэн хүн “Түүнд буу байна” гэж хашгирахад цагдаа нарын нэг нь хар арьст залуугийн бууг аван түүнийг буудсан байна. Нүдээр харсан гэрч “түүний гарт буу байгаагүй. Гэсэн хэдий ч түүнийг буудсан. Цагдаа нарын нэг нь өмднийхөө халааснаас буу гаргаж байсан” гэж ярьжээ.

Г.Доржханд

 

 

 

Связанные новости