Долдугаар сарын 08-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-07-08 08:55:11

08.30 цагт ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгээс “Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” олон улсын хурлыг “Blue sky” зочид буудалд зохион байгуулна.

09.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа болно.

10.00 цагт МҮЭХ-нд УИХ-д хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Бурхан багш номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний төв номын сан “Үнэт ховор номын музей”-гээ олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

10.30 цагт НМХГ-т Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын үеэр мэргэжлийн хяналтын байгууллага хэрхэн ажиллах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Corporate” зочид буудалд Ази, Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны хурал болно.

11.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Мэргэн сайд Агданбуугийн Амар” сэдэвт шуудангийн маркийн нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, наадмын бэлтгэлтэй танилцана.

11.00 цагт БХИС-д Турк улсаас цэргийн алба хаагчдын хэрэглээний бараа бүтээгдэхүүн буцалтгүй тусламжаар олгоно.

11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт Тулгар төрийн 2225 Их монгол улс байгуулагдсаны 810 Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилийн ойг тохиолдуулан амжилт гаргасан алба хаагчдад цол олгох арга хэмжээ болно

11.00 цагт ХХААЯ-нд газар тариалалт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт УДБЭТ-т “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд 2 дахь жилдээ тоглох "Учиртай гурван толгой" дуурийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн 17 сая төгрөгийн гэрээний талаар албан ёсны тайлбар хийнэ.

12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төрийн ордны A танхимд Монгол, Германы улс төрч залуусын анхдугаар чуулган болно.

16.40 цагт АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг "Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт”-ын хаалтын ажиллагаа Туушин зочид буудын “Соёмбо" танхимд болно.

Связанные новости