Талибууд болон зэвсэглэсэн хүмүүсийн хооронд мөргөлдөөн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-25 12:26:31

КАБУЛ. /RIA Novosti/. Афганистаны баруун нутгийн Герат мужид талибууд болон зэвсэглэсэн хүмүүсийн хооронд мөргөлдөөн болсны улмаас 17 хүн амиа алдсан тухай мужийн эмнэлгийн эх сурвалж мэдээлжээ.


"Өнөөдөр долоон хүүхэд, гурван эмэгтэй, долоон эрэгтэй гэсэн 17 хүний ​​цогцсыг Герат мужийн эмнэлэгт хүргэсэн. Тэд бүгд бууны шархнаас болж нас барсан" гэж эх сурвалж хэлсэн байна. Тэдний хэн болохыг тодруулаагүй байгаа аж.


Үүний зэрэгцээ Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Кари Саид Хосе мэдээлэхдээ,“Талибан”-ы тусгай хүчн хүчнийхэн Герат мужид хүн хулгайлсан хэрэгт оролцсон гэмт хэрэгтнүүдийн эсрэг ажиллагаа явуулсан гэжээ. Талибууд гэмт этгээдүүдийн байрлаж байсан байшинг бүсэлж, улмаар буудалцаан болсон гэж тэрбээр мэдээлсэн байна. Хостигийн хэлснээр, тусгай хүчнийхэн хүн хулгайлсан гурван этгээдийг устгаж чаджээ.


Герат мужийн цагдаагийн газраас мэдээлснээр, мөргөлдөөн ням гаргийн үд дунд эхэлж, хоёр цаг орчим үргэлжилсэн байна. 

Связанные новости