Баян-Өлгий аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шатахууны үнэ энэ сарын 16-ны өдрөөс
100 төгрөгөөр нэмэгдлээ.
Тодруулж хэлбэл,
АИ92 бензин 2430, А80 бензин 2400, дизель түлш 2350 төгрөгөөр тус тус
худалдаалж эхлээд байна.
Ийнхүү тус аймагт өнгөрсөн 6 дугаар сараас хойш бензиний үнэ нийтдээ 800 төгрөгөөр нэмэгдэв.
Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar