Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй,
өдөртөө дулаарна.
2021 оны 10 сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Зүүн аймгуудын нутгаар
солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нийт нутгаар хур
тунадас орохгүй.
Нутгийн зүүн хэсгээр
баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод-Дарьгангын
тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал
нутгаар 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад
нутгаар 4-9 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр,
Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм
дулаан байна.
2021 оны 10 дугаар сарын 19-23 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Бүх хугацаанд хур
тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,
Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, 0-5
хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5
хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн,
өдөртөө 5-10 хэм дулаан байна.