Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-10-17 07:05:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

 

2021 оны 10-р сарын 16-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 0 хэм орчим байна.

 

2021 оны 10 сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно.

 

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

  

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.

 

2021 оны 10 дугаар сарын 18- 22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Связанные новости