Чехийн Ерөнхийлөгч эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
anudaritsagaan@gmail.com
2021-10-11 11:17:54

ПРАГА. /Reuters/.  Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан эрүүл мэндийн шалтгаанаар ням гарагт эмнэлэгт хэвтлээ гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.


Чехийн үндэсний “CTK” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Жири Овчачек Ерөнхийлөгч М.Земаныг эмчийн зөвлөмжийн дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг мэдэгдсэн байна.  


Түүнчлэн энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгч М.Земан найман өдрийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.


Тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд, М.Земан хоёр долоо хоногийн турш өвчтэй байгаа гэж мэдэгдсэнтэй холбогдуулан тэрээр аравдугаар сарын 8-9-ний хооронд болсон парламентын сонгуульд зөөврийн хайрцгаар саналаа өгч, хөтөлбөрийнхөө зарим хэсгийг цуцалжээ.  


Чехийн Ерөнхийлөгч М.Земан эрүүл мэндийн хувьд ноцтой асуудалтай байгаа тухай таамаглалыг тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас удаа дараа няцаагаад байгаа юм.


“Ерөнхийлөгч М.Земаны эрүүл мэндийн байдал түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болохгүй бөгөөд сонгуулийн дараа тэрээр шинэ кабинет бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэж Жири Овчачек баасан гарагт орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон дурджээ.

 

Связанные новости