Монгол, Канадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Тус уулзалтаар Дэд сайд Б.Мөнхжин, Элчин сайд К.Ивкоф нар 2023 онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх бэлтгэл ажил, олон улс болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцов. Энэ үеэр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Ивкоф Канад Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зарим олон улсын санаачилгуудыг танилцуулав.