БНХАУ, АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-05 16:17:03

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ, АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт Швейцарт хэлэлцээ хийнэ гэж “South China Morning Post” сонин эх сурвалжаас эш татан мэдээлжээ.


Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн,  Гадаад харилцааны төв хорооны нарийн бичгийн дарга Ян Жечи нар хэлэлцээ хийх аж.


Хэлэлцээ лхагва гарагт болох төлөвтэй байгаа бөгөөд хэлэлцэх сэдвүүдийн нэг нь хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудал байж магадгүй гэж эх сурвалж мэдээлжээ.


Ян Жечи мягмар гарагт Швейцар луу ниссэн байна.


АНУ, БНХАУ-ын дээд түвшний хэлэлцээ Аляскийн Анкориж хотод гуравдугаар сарын 18-19-нд болсон билээ. Хятадын талаас тус улсын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны ишүүн,  Гадаад харилцааны төв хорооны нарийн бичгийн дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний үеэр талууд ноцтой санал зөрөлдөөнтэй тулгарсан боловч уулзалтын төгсгөлд яриа хэлэлцээ үр бүтээлтэй болсон гэж мэдэгджээ.


Связанные новости