Саакашвили суллагдах хүртлээ өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТБИЛИСИ. /TASS/. Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили хоригдож байх хугацаандаа өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг түүний өмгөөлөгч Ника Гварамия мэдэгджээ.
“Намайг өлсгөлөн зарласныг та бүхэн мэдэж байгаа байх. Би болон надаас болж хоригдож буй хүмүүс эрх чөлөөтэй болох хүртэл ямар ч тохиолдолд өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгийг та бүхэн мэдээсэй гэж хүсэж байна. Би амьдралд маш их хайртай, гэхдээ энэ өлсгөлөн миний амьдралын төгсгөл хүртэл үргэлжилнэ” гэж Саакашвили бичгээр хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Үүнээс гадна, Гүржийн Ерөнхийлөгч асан түүний эрүүл мэндийн байдал муудсан тохиолдолд эмнэлгийн тусламж авахгүй гэдгээ мэдэгджээ.
Михаил Саакашвили 10 дугаар сарын 1-нд Гүржид ирсэн бөгөөд ирсэн өдөр нь түүнийг саатуулжээ. Тэрбээр банкны ажилтан Сандро Гиргвлианиг хэргээр болон парламентын гишүүн Валирия Гелашвилиг зодсон хэргээр эчнээ яллагдсан байна. Сандро Гиргвлианиг хөнөөсөн хэрэг нь 2006 онд Гүржийн улс төрд томоохон шуугиан дэгдээсэн юм. Үүнээс гадна, тэрбээр 2007 оны 11 дүгээр сарын 7-нд болсон сөрөг хүчний жагсаалыг тараасан, телевизийн «Имеди» компанийг сүйтгэсэн болон улсын төсвөөс мөнгө завшсан хэрэгт холбогджээ.