Орос, Монголын цэргүүд тагнан турших галлалтын тактик хэрэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЛАДИВОСТОК. /RIA Novosti/. Орос, Монголын их бууны ангиуд “Сэлэнгэ-2021” хамтарсан сургуулилалтын үеэр бөөн хүчээр гал нээх сургууль хийхдээ тагнан турших галлалтын тактикийг анх удаа хэрэглэлээ гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээллээ
“Монгол Улсын цэргийн хээрийн сургуулийн “Дойтын ам” талбайд хийж буй Орос-Монголын цэргийн хамтарсан сургуулилалтын үеэр хоёр улсын Зэвсэгт хүчний их бууны анги нэгтгэлүүд “дайсан” руу бөөн хүчээр гал нээхдээ тагнан турших галлалтын тактикийг анх удаа хэрэглэлээ” гэж мэдээлэлд дурджээ.
Энэхүү тактикийг хэрэглэхийн тулд “Сэлэнгэ” сургуулилалтын үеэр хэд хэдэн дивизээс бүрдсэн их бууны ангийг анх удаа байгуулжээ. Галлалт байдаа туссан эсэхийг дроны тусламжтайгаар хянасан байна.
Үүнээс гадна, хоёр улсын танк, мотобуудлагын анги нэгтгэлүүд тагнах, эрэн хайх даалгавар болон давших ажиллагааны тактикийг хамтран боловсруулсан байна. Агаарын довтолгооноос хамгаалах ангиуд "Шилка" өөрөө явагч зенитийн төхөөрөмж, ЗУ-23-2 зенитийн төхөөрөмжийн тусламжтайгаар “дайсны” нисэх онгоцыг устгаж, үүний дараа газрын бай руу гал нээх сургууль хийжээ.
Орос-Монголын цэргийн хамтарсан "Сэлэнгэ" сургуулийг жил бүр хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулдаг. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалт энэ онд Монголд болж буй юм. Есдүгээр сарын 23 -наас 10 дугаар сарын 5 -ны хооронд хийхээр төлөвлөсөн маневруудад нийтдээ 1500 орчим цэрэг, 200 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцож байна. Энэ жилийн сургуулилалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн босгон дээр хийж байгаа юм.