Жо Байден АНУ-ын түр төсөвт гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Засгийн газрын санхүүжилтийг 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгах тухай хуульд гарын үсэг зурлаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Уг хуульд хууль эрх зүйн баримт бичгийн хувиар гарын үсэг зурсан болохыг” мэдэгдсэн байна.
Жо Байден мөн баримт бичгийг боловсруулахад оролцсон хууль тогтоогчдод талархал илэрхийлснийг мэдээлэлд дурджээ.
Өмнө нь дээрх хуулийн төслийг АНУ-ын Конгрессын хоёр танхим баталж, "шатдаун" буюу төсөв батлагдаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийсэн байна.
Түр төсөв батлагдаагүй тохиолдолд АНУ-ын Зүүн эргийн цагаар 10 дугаар сарын 1-ний шөнө дундаас эхлэн төрийн олон байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрэх байв.