Өнгөрсөн 10 жилд Мексикт 28 мянган хүн сураггүй алга болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /Telesurtv/. Мексик улс хар тамхитай тэмцэж эхэлсэн цагаас хойш тус улсад 28 мянга гаруй хүн сураггүй болсон гэж Мексикийн Хүний эрхийг дэмжих комисс мэдэгдэв.
Хүйтэн дайны үед Латин Америкийн орнуудад өрнөж байсан хэлмэгдүүлэлт болон Аргентины дайны үед хүмүүс сураггүй алга болж байсан нь үнэн. Харин Мексик дэх Сураггүй болсон хүмүүсийн бүртгэлд орсон 28 161 хүний сураггүй алга болсон шалтгаан нь зүүний хүчний улс төрийн үйл ажиллагаатай ямар ч холбоогүй байгаа юм.
Аргентин, Парагвай, Чили, Гондурас, Гватемал зэрэг орнуудад сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх тал дээр төдийлөн анхаарал хандуулахгүй байгаагийн нэгэн адил Мексикийн албаны хүмүүс ч бас сураггүй болсон хүмүүсийг бүртгэхдээ хойрго ханддаг байна.
"Өнөөдөр улс төрийн үйл ажиллагаанд ямар ч хамаагүй хүмүүс хулгайн гэмт хэргийн золиос болж байна. Тэд яагаад сураггүй алга болоод байгаагийн шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд эрх баригчид сураггүй болсон хүмүүст бурууг тохох эсвэл үгүйсгэсэн мэдэгдэл хийхээс хэтрэхгүй байна" гэж комисс мэдэгдэлдээ дурджээ.
Д.Нямтулга