ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 10-нд болох үйл явдлын тойм:
МУИС-ийн Төв номын санд “СОЛОНГОС УЛСАД СУРАЛЦАЦГААЯ” боловсролын цахим үзэсгэлэн болно. Утас: 80404662
9.00 цагт ЭМЯ-нд Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд 1,27 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулна. Утас: 99032981, 99741854
9.00 цагт Сүхбаатарын талбайд Улаанбаатар хотын инженерийн хангамж, гэрэлтүүлгийн ашиглалт, хог хаягдлын үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажил, шуурхай ажиллагааны бэлэн байдлыг шалгах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх, харилцан туршлага солилцох “ХОТ ӨВӨЛД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөг болно. Утас: 88109320
10.00 цагт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.
11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
11.00 цагт БНХАУ-д суралцдаг оюутнууд тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.
11.00 цагт Баянхошуу бизнес инкубатор төвд Залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Хурдасгуур" хөтөлбөрийн шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 99171692
11.30 цагт МУИС-ийн Номын санд “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” төслөөс 8,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 93 нэр төрлийн 130 ширхэг тоног төхөөрөмжийг МУИС-д хүлээлгэн өгнө.