Саудын Арабын эрх баригчид авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЭР-РИЯД. /Xinhua/. Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд Дотоод хэргийн яамны харьяа Олон нийтийн аюулгүй байдлын асуудал хариуцсан газрын дарга Халед аль-Харбиг мягмар гарагт албан тушаалаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, түүнийг авлигын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байна гэж үндэсний мэдээллийн агентлаг “Saudi Press Agency” мэдээллээ.
Олон нийтийн аюулгүй байдлын асуудал хариуцсан газрын даргаар 2018 онд томилогдсон Аль-Харби улсын хөрөнгө мөнгийг шамшигдуулсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, авлига, хээл хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Сүүлийн
жилүүдэд Саудын Арабын эрх баригчид эдийн засгаа хамгаалахын тулд авлигатай тэмцэх
ажлыг эрчимжүүлж байна.